МУИС-д суралцах хүсэл тэмүүлэлтэй шилдэг суралцагч танд зориулав

 

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэллээ. Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна.

Монгол хэл бичгийн шалгалт заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд ЭЕШ өгөх суралцагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй байдаг.

МУИС-д суралцах хүсэл тэмүүлэлтэй шилдэг сурагч танд дараах мэдээллийг танилцуулж байна.

Манай сургууль 2021 оны хичээлийн жилд доорх бүрэлдэхүүн сургуулиуддаа элсэлт авна.

  • Шинжлэх ухааны сургууль
    • Байгалийн ухааны салбар
    • Нийгмийн ухааны салбар
    • Хүмүүнлэгийн ухааны салбар
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Завхан сургууль /Завхан аймаг/
  • Эрдэнэт сургууль /Эрдэнэт хот/

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт нь орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. МУИС нь тодорхой нэг мэргэжлийн хөтөлбөрт бус бүрэлдэхүүн/салбар сургуульдаа элсэлт авдаг бөгөөд элсэгч нэг жил сурсны дараа мэргэжлийн хөтөлбөрөө сонгон суралцдаг онцлогтой юм. Мэргэжлийн хөтөлбөрүүдийн талаар http://hutulbur.num.edu.mn/publ/php/program_list.php холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мөн манай сургуулийн цахим хуудсан дах элсэлтийн хэсгээс https://elselt.num.edu.mn/ МУИС-ийн элсэлтийн талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой.

Тухайлбал, “Мэргэжлийн чиг баримжаа тогтоох сорил”-оор өөрт ямар мэргэжил тохирохыг ЭНД дарж тодорхойлоорой. Элсэгчдэд зориулсан ЭЕШ-ын зөвлөмж видеог https://elselt.num.edu.mn/?page_id=10 холбоосоор үзэж болно.

Элсэн суралцах хүсэлт гаргагч нь МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журмын дагуу “Суурь” болон “Дагалдах” шалгалтад тооцуулах боломжтой ЭЕШ өгсөн байна.

Бүрэлдэхүүн/салбар сургуулийн харгалзах суурь болон дагалдах шалгалт, сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалт

 

Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдөх

Монголын ирээдүй МУИС-ийн оюутан болох

ШИЛДЭГ СУРАГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!