“Мэргэжлийн ёс зүй ба байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн доктор М.Золзаяа  “Мэргэжлийн ёс зүй ба байгууллагын хөгжил” сэдвээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш ажилчдад 4 сарын 20-ны өдөр цахим сургалт зохион байгуулж эрдэмтэн судлаачдын мэргэжлийн ёс зүйтэй байдал байгууллагын хөгжилд хэрхэн нөлөөлдөг болох тэдний хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний талаар сонирхолтой лекц уншлаа.