БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн бизнесийн удирдлагын салбарын багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 04 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал Microsoft teams платформыг ашиглан явагдсан ба энэхүү хурлын онцлог нь цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахим хэлбэрээр явагдсан бөгөөд илтгэлийн сэдвийн хувьд шинэлэгээс гадна сонирхолтой, бодитой, үр дүнд суурилсан, жижиг аж ахуйн нэгж байгууллага, жуулчны бааз төдийгүй аймаг, улсын эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой судалгаа хийж сүүлийн үеийн мэдээлэл, статистик тоо баримт, судалгааны өгөгдлийг ашиглан онолын дагуу судалгаа хийгдсэнээрээ, багийн хамтарсан судалгаа, хамтын бүтээл байснаараа онцлог байлаа.