"Их дээд сургуулийн багшийн хөгжил" сэдэвт онлайн сургалт зохион байгуулагдлаа.

МУИС-ийн ШУС-ийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч профессор М.Дэлгэржав Эрдэнэт сургуулийн багш нарт "Их дээд сургуулийн багшийн хөгжил" сэдэвт 2 цагийн лекц уншлаа. Багшийн тасралтгүй хөгжил, багшийн хөгжлийн өнөөгийн байдал, багш бэлтгэхэд  анхаарах зүйл зэрэг олон талаас нь  судласан ач холбогдолтой лекц байлаа. Багш нар өөрсдийн санал бодлоо солилцож хамтран шийдвэрлэх гарц хайсан үр дүнтэй сургалт боллоо.