Оюутны ЭШ-ний бага хурал зохион багуулагдав.

2020-2021 оны хичээлийн жилийн ОЭШБХурал 5 сарын 11 өдөр  амжилттай зохион байгуулагдаж нийт 5 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ удаагийн хурлын илтгэлүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан цахим сургалт, түүний хүртээмж, цахим сургалтын үед  хэрэгжүүлэх аргуудыг судалсан сэдвүүд зонхилж байсан нь цаг үеэ олсон онцлог судалгаанууд байлаа. Мөн орчин үед Хүний нөөцийн ярилцлагын аргыг зан төлөвт суурилан явуулах нь хувь хүнийг зөв оновчтой үнэлэх боломжийг харуулсан шинэлэг сэдвээр МЕН-4 түвшний оюутан Б.Туул 1-р байр эзэлсэн байна. Нийт илтгэл хэлэлцүүлсэн оюутнууддаа цаашдынх нь судалгааны ажилд амжилт хүсье.