"Нягтлан бодох бүртгэл" хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ.

МУИС-ийн дөрвөн хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа

Share Button
 

МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.

Эрдэнэт сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөр, ОУХНУС-ийн “Төрийн удирдлага” бакалаврын хөтөлбөр, Бизнесийн сургуулийн “Санхүү” магистрын хөтөлбөр, “Маркетинг” магистрын хөтөлбөрүүд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 4 дүгээр сарын 15–ны өдрийн 02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.05.25/ БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.

Мөн энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг төгсөгчдөд тухайн хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн тэмдэглэгээ бүхий диплом олгох юм байна.

Сургалтын хөтөлбөрөө амжилттай магадлуулсан сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн багш, мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе.