НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Нягтлан бодох бүртгэл бакалаврын хөтөлбөр БМИҮЗ-ийн 2021 оны 04 сарын 15-ны өдрийн шийдвэрээр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.

Эрдэнэт сургууль нь 2000-2001 оны хичээлийн жилээс НББ хөтөлбөрөөр бакалаврын өдөр, 2003-2004 оны хичээлийн жилээс бакалаврын эчнээ, 2006-2007 оны хичээлийн жилээс магистрын түвшний сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр Бизнесийн удирдлагын бакалаврын болон магистрын зэрэгтэй 1700 гаруй мэргэжилтэнг бэлтгэсэн байна.