ШИНЭ ЭЛСЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА.

9 сарын 16 өдөр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Сургалт, оюутны алба бакалаврын түвшинд шинээр элссэн оюутнуудаа хүлээн авч их дээд сургуулийн хичээлийн бүтэц, зохион байгуулалт, суралцах хөтөлбөр, ЭЕШ-ын онооны тэтгэлэг, МУИС-ийн сургалтын дүрэм журам, СиСи программ зэрэг сургалттай холбоотой мэдээ мэдээлэл өглөө. Мөн шинэ элсэгчдэд зориулж “Үр дүнтэй суралцах арга барил” сэдэвт лекц зохион байгуулав.