ЭЕШ 800 оноотой ЭЛСЭГЧ

Элсэлтийн ерөнхий шалгалтад Монгол хэлний хичээл дээр 800 оноо авч МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрт төрөлх Эрдэнэт хотоосоо элссэн М.Ингүүмэлтэй танилцацгаая.

 “2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад Монгол хэлний хичээл дээр 800 оноо, Нийгмийн тухай мэдлэг 622 оноо авсан. Нэгээс зургаадугаар анги хүртлээ сургуулийнхаа шилдэг сурагч, есдүгээр ангидаа аймгийн "Үндэсний бичгийн сайхан бичигтэн" болж байсан. Тэр цагаас эхлэн Монгол хэлний багш болох мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай хичээж байна. 2025 онд Монгол Улс кирилл болон монгол бичгээр албан хэргээ хөтөлж эхэлнэ гэдгийг анх багшаасаа сонсоод маш их баярласан, Угаас монгол бичгийнхээ хичээлд дуртай болохоороо тэр шүү дээ. 2025 онд би монгол хэлний багшийн мэргэжлийг эзэмшээд монгол хэл, бичиг сурах сонирхолтой олон мянган хүүхэд, залуучуудад өөрийн сурч, мэдсэнээ харамгүй зааж, сургах болно. Цаашдаа сайн багш болохын төлөө улам их хичээх болно. Нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

#МУИС

#NUM

 #ЭЕШ800

#Монголоо Манлайлж

#Дэлхийд Өрсөлдье