Орхон аймгийн Улаан загалмайн хорооноос нийтийг хамарсан гоц халдварт өвчний үед ард иргэдэд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй системтэй хүргэх, яаралтай үед шуурхай штаб нийгмийн эрүүл мэндийн төвүүд, багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цахим хэлбэрээр нөлөөллийн бие даан зохион байгуулах чадвар бүхий сайн дурын идэвхтэй оюутан бэлтгэх сургалтад Эрдэнэт сургуулийн 20 оюутан сайн дураар хамрагдан эхний сургалтаа авлаа. Энэхүү сургалт нь цаашид үргэлжлэх бөгөөд оюутныг нийгэмд идэвхтэй сайн дурын идэвхтэн болгох зорилготой билээ.