Нягтлан бодох бүртгэл тэнхимийн Хөтөлбөр сурталчлах өдрүүд болж өнгөрлөө

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Хөтөлбөр сурталчилах өдрүүд болж өнгөрлөө

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр сурталчлах аяныг 2021/11/08-11-ний өдрүүдэд тэнхимийн багш, оюутнууд хамтран амжилттай зохион байгууллаа. Уг аяны хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдаж явагдсан. Үүнд:

2021/11/08  Даваа гараг (Ерөнхий зохион байгуулагч НББ-4а анги)

  • I, II курсын оюутнуудын дунд 3 шат бүхий хөгжөөнт “Буухиа” тэмцээнийг НББ-4а анги зохион байгуулсан. Үүнд:

I байр: НББ-2 ангийн хамт олон

II байр: БУ-1-1 ангийн хамт олон эзэлсэн

 

  • Оноотой зочин” тэмцээнийг НББ-4 түвшний 23 оюутны дунд зохион байгуулсан. Уг тэмцээнд оюутнуудыг багт хувааж 5 баг болгон 10 үе шаттайгаар зохион байгууллаа. Тус тэмцээн нь оюутнуудын санхүүгийн тайлагналын олон улсын стандартын мэдлэгийг бататгах, дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг нэмэгдүүлэх боломжтой зохион байгуулагдсанаараа давуу талтай. Доорх оюутнууд шагналт байранд орж СТОУС хичээлд оноо нэмж авах болзол хангасан. Үүнд:
    • I байр. НББ-4 ангийн оюутан М.Чулуудай, Э.Нансалмаа, Э.Сайханзаяа, Р.Буян-Ундрах, И.Алтансүх нар түрүүлэн багийн гишүүн бүр 5 оноо
    • II байр. НББ-4 ангийн оюутан С.Ардакарей, Д.Золзаяа, Д.Оргилмаа, Б.Хулан нар дэд байранд орж, багийн гишүүн бүр 4 оноо

2021/11/09 Мягмар гараг (Ерөнхий зохион байгуулагч НББ тэнхим, НББ-4а анги)

  • 1-р түвшний оюутнуудын дунд сургуулийнхаа талаар болон НББ хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж уг мэдээллийн хүрээнд болон авхаалж самбаа сорьсон асуултуудаар “Алтан хонх” хөгжөөнт тэмцээнийг НББ-4а анги зохион байгуулсан. Уг тэмцээнд ангиуд дараах байдлаар байр эзэлсэн. Үүнд:

I байр: БУ-1-1 ангийн 1-р баг 

II байр: БУ-1-2 анги

III байр: БУ-1-1 ангийн 2-р баг тус тус байр эзэлсэн.

  • “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр таниулах зорилгоор хөтөлбөрийн онцлог, давуу тал, мөн өөрийн хүссэн хөтөлбөрөө сонгоход юуг анхаарч суралцах талаарх сургалтыг тэнхимийн туслах ажилтан Б.Отгонтөгс, багш Б.Үнэнбат нар хамтран амжилттай зохион байгуулсан. Сургалтад БУ-1 түвшний оюутнууд хамрагдаж өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч хөтөлбөрийн талаар тодорхой ойлголттой болсон.
  • “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн 12-р онлайн олимпиадийг НББЭчнээ-I, II, Өдрийн IV түвшний оюутнуудын дунд багш Л.Баасандорж, Д.Отгонцэцэг нар хамтран зохион байгуулсан ба НББ-4а ангийн оюутан Х.Эрдэнэсувд түрүүлсэн.

 2021/11/010 Лхагва гараг (Ерөнхий зохион байгуулагч НББ-2а анги)

  • НББ-2, СЭЗ-2 ангийн оюутнуудын дунд онолын мэдлэгийг бататгах, оюутны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “100 онооны уналт ” танин мэдэхүйн тэмцээнийг багш З.Баттуяа зохион байгуулсан. Уг тэмцээнд анги бүрээс тус бүр 6 баг оролцсон бөгөөд сугалаа ёсоор дараах дарааллаар тэмцээнд оролцсон байна. Үүнд:

НББ-2а анги

  1. 1-р баг Ө.Энхманлай, Мөнхтуяа, Т.Зул-Эрдэнэ
  2. 2-р баг Х.Номин-Эрдэнэ, н.Пүрэвдулам, Э.Мөнхзаяа
  3. 3-р баг Б.Дамдин, н.Батбаяр Б.Цолмон, Ц.Энхцэцэг
  4. 4-р баг Х.Энх-Амгалан, н.Дөлгөөнтамир, Б.Энхцэцэг
  5. 5-р баг Б.Амгаа, Э.Заяадэлгэр, Оюунжаргал
  6. 6-р баг А.Сүхбат, Батболд Б.Цолмон, Б.Мөнхзаяа

СЭЗ-2а анги

  1. 1-р баг Баттогтох, Төртогтох, Мөн-Учрал
  2. 2-р баг Б.Энхзул, Хогорзул, Сурмаа
  3. 3-р баг Алтансувд, А.Энхзул, Золбаатар
  4. 4-р баг Янжинлхам, Оюумаргад
  5. 5-р баг Одгэрэл, Элбэгзаяа
  6. 6-р баг Сумьяа, Минжинсор

Багууд сугалааны дарааллаар тоглож 8 асуултад хариуллаа. Эхний 5 асуулт 4 сонголтот хариулт, 6,7-р асуулт 3 сонголтот хариулт, 8 дахь асуулт 2 сонголтот хариултаас бүрдсэн ба нийт 96 асуулт бэлтгэсэн байна.

Үр дүн: Сугалааны дарааллаар багууд дараах амжилт үзүүлсэн байна.

НББ-2а анги

1-р баг Энхманлай, Мөнхтуяа, Зул-Эрдэнэ-3 асуулт

2-р баг Номин-Эрдэнэ, Пүрэвдулам, Э.Мөнхзаяа-5 асуулт

3-р баг Дамдин, Батбаяр Цолмон, Ц.Энхцэцэг-5 асуулт

4-р баг Энх-Амгалан, Дөлгөөнтамир, Б.Энхцэцэг-4 асуулт

5-р баг Амгаа, Заяадэлгэр, Оюунжаргал-2 асуулт

6-р баг Сүхбат, Батболд Цолмон, Б.Мөнхзаяа-4 асуулт

СЭЗ-2а анги

1-р баг Баттогтох, Төртогтох, Мөн-Учрал-8 асуултанд хариулж 15 оноо авч үлдсэн

2-р баг Б.Энхзул, Хонгорзул, Сурмаа-3 асуулт

3-р баг Алтансувд, А.Энхзул, Золбаатар-3 асуулт

4-р баг Янжинлхам, Оюумаргад-4 асуулт

5-р баг Одгэрэл, Элбэгзаяа-1 асуулт

6-р баг Сумьяа, Минжинсор-7 асуулт

СЭЗ-2а ангийн оюутан Баттогтох, Төртогтох, Мөн-Учрал нарын баг нийт 8 асуултад хариулж 15 оноо авч үлдсэнээр тэмцээний ялагч болсон.

 

Нэрс

Төгссөн он

Байгууллага

1

О.Ганчулуун

2005-2006

Орхон аймгийн Дэнж багийн ХААН банк эрхлэгч

2

М.Энхбат

2005-2006

“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” захирал

3

Л.Мөнх-Эрдэнэ

2005-2006

“Гана интернашинол” ХХК нягтлан бодогч

4

А.Лхагвагэрэл

2012-2013

“Мөнгө нөөц баялаг аудит” ХХК аудитор

  • Нягтлан бодох хөтөлбөрийн II, IV түвшний оюутнуудын дунд “Төгсөгчидтэй хийх уулзалт”-ыг багш Л.Баасандорж, Д.Отгонцэцэг, Б.Үнэнбат, З.Баттуяа, Э.Вандандулам нар зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийг 2015 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлгийг зохион байгуулснаар тухайн хөтөлбөрөөр  суралцагч болон төгсөх курсийн оюутнуудад мэргэжлээрээ бахархах, ажлын туршлага судлах, мэргэжлийнхээ талаар практик мэдлэгтэй болох гэх мэт давуу талтай юм. Цаашид тус хөтөлбөрөөр төгсөгчид төрөл бүрийн салбарт ажиллах шаардлага гарч ирдэг. Иймд тэнхим төгсөгчдийг “Хөдөлмөрийн хэлтэс”, аж ахуй нэгж байгууллага, банк санхүүгийн салбар, төрийн байгууллагуудтай харилцаа холбоогоо улам сайжруулан ажиллах гэрээ хэлэлцээр хийх ажил олгогч нарын саналыг нэн тэргүүнд хүлээн авч, холбоотой ажиллан төгсөгчидөө холбон ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтаар 2005-2006 оны төгсөгчдөөс урьж оролцуулсан. 

 2021/11/011 Пүрэв гараг (Ерөнхий зохион байгуулагч НББ нэтхим, БУ-н тэнхим)

  • БУТ, НББ-ийн тэнхим хамтран БУ-1-I, БУ-1-II, НББ-2, НББ-4, Менежмент 4 ангиудын дунд гар бөмбөг болон сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд багш оюутны нийт 6 баг оролцсоноос дараах амжилтыг үзүүлсэн байна. Үүнд:

Гар бөмбөгөөр:

1-р байранд Менежмент 4 анги түрүүлж алтан медаль, мөнгөн шагнал

2-р байранд НББ-4 анги орж мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байранд БУ-1-II анги орж хүрэл медаль хүртсэн байна.

Сагсан бөмбөгөөр:

1-р байранд НББ-4 анги түрүүлж алтан медаль, мөнгөн шагнал

2-р байранд НББ-2 анги орж мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байранд Менежмент 4 анги орж хүрэл медаль хүртсэн байна.