“АГААРТ ХӨГЖИЛДЬЕ-2021” СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Санхүү эдийн засгийн тэнхим, санхүүгийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ой, Санхүүгийн мэргэжил сурталчилах 7 хоногийн аяны  хүрээнд “Агаарт хөгжилдье-2021” спорт өдөрлөгийг  Соёл, спорт, амралтын хүрээлэнд 2021 оны 12 сарын 10-нд зохион байгуулсан.

Тус өдөрлөгт тэнхимийн багш нар, Санхүү-4, Санхүү-3, Санхүү-2, БУ-1 -ээр ангийн нийт 100 гаруй оюутан, залуус буухиа болон хөгжөөнт, уралдаант 3 төрлийн тэмцээнээр  өрсөлдсөн ба БУ-1-ээр  анги нэгдүгээр байр, Санхүү-4-ээр анги дэд байрыг тус тус эзэлсэн.

Энэхүү үйл ажиллагааг тэнхимийн  багш, оюутны бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэнхимээ жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Буухиа тэмцээний зураг

Олс таталтын хэсгээс

Хөгжөөнт тэмцээний хэсгээс

 

 

Нэгдүгээр байр, БУ-1 ангийхан

Зохион байгуулсан Санхүү-2 ангийнхан