САНХҮҮ ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СПОРТЫН ДӨРВӨН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн СЭЗ-ийн тэнхим санхүүгийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ой, Санхүү хөтөлбөр сурталчлах 7 хоногийн аяныг угтан багш оюутнуудын бие бялдарын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа хамт олноороо спортоор амьсгалж өнгөрүүлэн алжаалаа тайлах, сурах, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 4 төрөлт спортын арга хэмжээг 2021 оны 12 сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Спортын арга хэмжээ сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж, БУ-1, БУ-2, Санхүү-2, Санхүү-3, Санхүү-4, ОХУ, ТУ, багш нар, магистрыг төлөөлөн нийт 6 багийн тамирчид идэвхтэй оролцсон. Ерөнхий зохион байгуулагчаар Санхүү-4 анги ажиллав.

СЭЗТ-ийн эрхлэгч Т.Ууганбаяр үг хэлж спортын ажиллагааг нээж оролцогч ангиуд, багш нар, санхүүгийн магистрын ангийг төлөөлөн сагсан бөмбөгийн төрөлд 5 хүний бүрэлдэхүүнтэй холимог баг, гар бөмбөгийн төрөлд 6 хүний бүрэлдэхүүнтэй холимог баг, теннис болон шатрын төрөлд эрэгтэй эмэгтэй тус бүр 1 тамирчин оролцсноос шагналд байранд дараах баг тамирчид шалгарлаа.

Гар бөмбөгийн төрөлд:

Тэргүүн байр: Сүхбат ахлагчтай ОХУ,ТУ -гийн хамтарсан баг

Дэд байр: Өлзийжаргал ахлагчтай БУ-1 анги

Сагсан бөмбөгийн төрөлд:

Тэргүүн байр: Батжин ахлагчтай САНХҮҮ-3 анги

Дэд байр: Тулга ахлагчтай САНХҮҮ-3 анги

 Шатрын төрөлд:

 

Эрэгтэй төрөлд:

Эмэгтэй төрөлд

Тэргүүн байр:

Г.Одхүү /САНХҮҮ-4/

А.Энэрэл /БУ-1/

Дэд байр:

Б.Эрдэнэжаргал /САНХҮҮ-3/

Б.Оролмаа /САНХҮҮ-4/

Шилдэг тоглогчдоор:

Гар бөмбөг

Сагсан бөмбөг

Шилдэг довтлогч:

Г.Сүхбат /ОУХ, ТУ/

Шилдэг довтлогч:

О.Батжин /Сан-3/

Шилдэг давуулагч:

Б.Баасандулам /Сан-3/

    Шилдэг шидэгч:

А.Галмандах /Сан-4/

Шилдэг хамгаалагч:

Оюунбилэг /БУ-1/

Шилдэг холбогч:

Б.Эрдэнэжаргал /Сан-3/

Шилдэг холбогч

Б.Өлзийжаргал /БУ1-1/

 

 

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд урлагийн номер үзүүлэн шилдэгүүд, байр эзэлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсноор нэгэн өдрийг Санхүү-Эдийн засгийн тэнхимийн хамт олон, багш, оюутан, магиструуд спортоор амьсгалан санхүү хөтөлбөр сурталчилах мэргэжлийн 7 хоногийн эхний арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.