АГААРЫН ЧАНАРЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ AQIQ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДЛАА

АНУ-н Колорадо Булдерийн их сургууль, Паблик лаб Монголиа байгууллага, МУИС-ийн хамтарсан оюутан, сурагчдад агаарын чанарын боловсрол олгох AQIQ хөтөлбөрт Орхон аймгаас хамрагдаж байгаа оюутан, сурагчдын судалгааны ажлын төлөвлөгөөний хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хөтөлбөрт МУИС-ийн Эрдэнэт сургуулиас Сэтгэл судлал 2+2 хамтарсан хөтөлбөрийн 1 түвшний оюутан Э.Билгүүн, М.Мөнхтуяа, Б.Оюунчимэг, Бизнесийн удирдалга хөтөлбөрийн 1 түвшний оюутан Ц.Өнөр-Од нар ментор оюутнаар сонгогдон Орхон аймгийн ЕБ-ын 5, 13-р сургуулийн сургагчдад сургалт явуулж байна. Энэхүү сургалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгийг Паблик лаб Монголиа байгууллагын судлаач Л.Бямбацэцэг удирдан явуулсан байна.