МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ 27 СУРАЛЦАГЧ ГАРДАН АВНА.

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 2.2 дахь зорилтын хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцагчдын идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, суралцагчдыг сэдэлжүүлэх, хүсэл эрмэлзэлтэй суралцахад чиглүүлэхэд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн нэрэмжит тэтгэлгийн зорилго оршино.

“МУИС-ийн Эрдэнт сургуулийн нэрэмжит тэтгэлэг 2021”-ийг дараах нэр бүхий 27 оюутан хүртэж батламжаа гардан авах юм.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдад бакалаврын түвшний нэг улирлын сургалтын төлбөрийн 20%-100%-тай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгоно.

 

НИЙТ СУРАЛЦАГЧДАДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ.

СУРГАЛТ, ОЮУТНЫ АЛБА

2021.12.21