АЖИЛ ОЛГОГЧ, ТӨГСӨГЧ, СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МУИС-ийн Эрдэнэт Сургуулийн ХУТ Багш, гадаад хэлний боловсрол /англи/ бакалаврын хөтөлбөрт үндэсний магадлан итгэмжлэл хийлгэх ажлын хүрээнд удирдлага, ажил олгогч, төгсөгч, суралцагч, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзалт, чөлөөт ярилцлага амжилттай  зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд, төгсөгчид, эцэг эхийн төлөөлөл болон бакалаврын түвшний оюутан суралцагчид оролцлоо.

Уулзалт ярилцлагын гол зорилго нь тус хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж ирсэн ололт амжилт хийгээд сул тал, өнөөгийн байдал, цаашид хөтөлбөрийг хэрхэн чанаржуулах тухайд хамтран ажилладаг сонирхогч талуудын санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах явдал байлаа. Бидний урилгыг хүлээн авч уулзалт ярилцлагад хүрэлцэн ирж үнэтэй санал зөвлөгөө өгсөн ЕБ-ын I сургуулийн захирал Б.Өлзийжаргал, II сургуулийн захирал Ц. Чимэддулам,  XVII сургуулийн захирал Н.Алтанзаяа,  XX сургуулийн захирал Л.Очирсүрэн, Билэгт өргөө сургуулийн захирал Б.Гэрэлчимэг, V сургуулийн сургалтын менежер А. Цэендулам болон бусад бүх оролцогчид

талархал илэрхийлж байна.   

 

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим