ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ АСУУЛГА

Тус судалгааны үндсэн зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж буй ажлын төрөл хэлбэр, ажилд ороход нөлөөлсөн хүчин зүйлс, ажил эрхлэхгүй байгаа бол үндсэн шалтгааныг тодорхойлж, их сургуулиас оюутанд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэсэн. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн үйл явцтай уялдуулан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг гаргах, ажилгүйдлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, их сургуулиас бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, суралцах хугацааны хөтөлбөрийн давуу болон сул талыг үнэлүүлэх замаар сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг судалгааны үр дүн, ач холбогдол оршино.

ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ АСУУЛГА (office.com)