"МӨНГӨӨ УХААЛГААР УДИРДАЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨРӨӨ БҮТЭЭЕ" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

3 сарын 21-ний өдөр ХААН банкны Орхон салбартай хамтран ажиллах гэрээний хүрээнд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн I түвшний  оюутнуудад зориулсан  "МӨНГӨӨ УХААЛГААР УДИРДАЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨРӨӨ БҮТЭЭЕ" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.  Уг сургалтаар мөнгөө хэрхэн удирдах, мөнгөн хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч сургалтын дараа “Мөнгө” сэдэвт ерөнхий мэдлэгийн танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа. АХА тэмцээнд МХУЗБ I түвшний оюутан М.Ингүүмэл түрүүлсэн байна.