ХУ-ны тэнхим Орхон аймгийн ЕБС-ийн англи хэлний багш нарт сургалт зохион байгуулав.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим төгсөгчдийг давтан сургалтад хамруулах, тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай  хамтран мэргэжил дээшлүүлэх сургалтыг  ЕБС-ийн англи хэлний багш нарын дунд зохион байгуулав. Сургалтад Орхон аймгийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн 60 гаруй багш хамрагдав. Тус сургалтын сургагч багшаар ХУТ-ийн багш доктор, дэд профессор Н. Амаржаргал ажиллан “Гадаад хэлний сургалтын орчин үеийн чиг хандлага” сэдвээр лекц уншиж, гадаад хэлний хичээлд суралцагчдыг бүрэн хамруулж, мэдлэг бүтээлгэх замаар идэвхжүүлэх амжилттай хичээлийн бүрдэл, суралцагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх индуктив арга, сургалтад хэрэглэх боломжтой интернет эх сурвалжуудын талаар тайлбарлалаа. Мөн ХУТ-ийн ахлах багш Г.Цэрэндолгор “Суралцагчдын унших чадварыг хөгжүүлэх арга, шинэ үг заах арга” сэдвээр дадлага ажил удирдлаа. Тус сургалт ирэх долоо хоногт үргэлжилнэ.