“МЭРГЭЖИЛ БА ИРЭЭДҮЙН ХАНДЛАГА” сэдэвт нээлттэй форум зохион байгууллаа.

Бизнесийн ухааны тэнхмээс “Мэргэжил ба ирээдүйн хандлага” сэдэвт нээлттэй форум зохион байгууллаа. Энэхүү форумын хүрээнд харилцааны доктор (Ph.D) Н.Алтанцоожийг урьж МУИС-ийн Эрдэнэт сургуулийн I түвшний оюутнуудад “Менежер ба ур чадвар” сэдэвт лекц уншуулав. Уг форумд  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн БУ-I түвшин, Менежмент IV, БМ болон ХНМ-ийн магистрийн I, II түвшний оюутнууд оролцсон ба нээлттэй хэлэлцүүлгээр БУ-I түвшний оюутнуудад менежмент хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага, ач холбогдол, уг мэргэжлээр суралцсаны давуу талыг танилцуулж мэргэжлийн талаарх чиг баримжаа олгох мэдээлэл өгөв. Мөн идэвхтэй суралцаж байгаа оюутнуудад магистрийн ангийн суралцагчид өөрсдийн практик туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.