МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн удирдлагууд Эрдэнэт сургуульд ажиллаж байна.

Өнөөдөр МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэгээр ахлуулсан ажлын баг Эрдэнэт сургуульд ажиллаж байна. Үдээс өмнө доктор, докторант багш нартай уулзаж Ахисан түвшний сургуулийн, докторын сургалт, зэрэг хамгаалах процесс, зэрэг хамгаалсны дараах МУИС-аас хэрэгжүүлдэг дэмжлэгийн талаар танилцуулга мэдээлэл хийнэ. Үдээс хойш Эрдэнэт сургуульд суралцаж байгаа магистрантуудад мэргэжлийн болон суралцахуйн зөвлөгөө, тэтгэлэг зэрэг мэдээлэл өгөх юм. Мөн Хүрээлэн буй орчин судлал 2+2 хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудтай уулзана.