Орос хэлний багш нарт чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газартай хамтран 2021 оны 04 сарын 21-ний өдөр ЕБС-ийн орос хэлний багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.  Сургалт нь багш нарын орос хэлний онол, практикийн төдийгүй сурган, сэтгэл судлалын мэдлэгийг дээшлүүлэх, багшлах, анги хамт олон, өсвөр насны суралцагчтай ажиллах талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг давтан сургалтад хамруулах, тэдэнтэй эргэх холбоотой ажиллах зорилготой болно.

            IV сургуулийн сургалтын менежер, орос хэлний багш Г.Отгонжаргал 2022 оны улсын төрөлжсөн олимпиадын II давааны “багш” төрлийн олимпиадын материалд дүн шинжилгээ хийж ярилцсанаас гадна МУИС-ийн Эрдэнэт сургуулийн орос хэлний багш Ц.Нямхүү хэл зүйн зарим бэрхшээлтэй асуудал, хүндэвтэр сорилыг гүйцэтгэх, цахим эх сурвалжийг хичээлд ашиглах талаар, СССХУ-ны багш Б.Уламбаяр “Багшийн харилцаа, хандлага, сэдэлжүүлэлт”, “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, тэдэнтэй харилцах арга барил” сэдвээр сургалт явуулсан байна.