ОУХ 2+2 хөтөлбөрийн оюутнууд “ХАМТРАН АЖИЛЛАЖ, ХАРИЛЦАН СУРАЛЦАЦГААЯ” цахим уулзалт зохион байгууллаа.

МУИС-ийн Эрдэнэт сургууль, МУИС-ийн ОУХНУС “Олон улсын харилцаа” 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд энэ хичээлийн жилд анхны төгсөлтөө хийх гэж байна.

Тус хөтөлбөрөөр суралцаж буй I-IV түвшний оюутнуудын дунд хамтран ажиллах, харилцах суралцах, туршлага солилцох цахим  уулзалтыг 2022 оны 04 сарын 25-ны өдөр зохион явууллаа.  

ОУХНУС-д суралцаж буй ахлах түвшний оюутнууд мэргэжлийн онцлог, давуу тал, ажлын байран дээр хөрвөх боломж,  МУИС-д хичээлийн залгамж холбоог анхаарч мэргэжлийн хичээл сонгох, бие даалт, семинарын ажил болон үйлдвэрлэлийн дадлага  амжилттай гүйцэтгэх, багаар ажиллах, оюутны зөвлөл, клуб, сайн дурын байгууллагад ажиллах, олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах, тэтгэлгээр суралцах боломжийн талаар Эрдэнэт сургуулийн I, II түвшний суралцагчдад зөвлөгөө өглөө.