МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийг нийтэд таниулан сурталчлах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикын мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, бакалаврын дипломын ажил бичихэд заавар зөвөлгөө өгөх, оюутны бүтээлийг ажил олгогчид танилцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломж бололцоог бий болгох зорилгоор жил бүр тогтмол зохион байгуулагддаг Оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 5 дугаар сарын 9-нд амжилттай зохион байгуулагдлаа.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн I-IV түвшний оюутнууд оролцсон. Үүнд:

Илтгэгч

Анги

Удирдсан багш

Сэдэв

1

Б.Оролмаа, Б.Пүрэвсүрэн

САН-4

Д.Оюу-Эрдэнэ

Банкны цахим үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

2

Ц.Сугарсүрэн, Б.Номин-Эрдэнэ

САН-3

Х.Адъяацогт

Хүн амын насжилт эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь

3

Б.Мөнхцогзол

Мен-4

Д.Мөнхжаргал

Ажилчдын стрессийн төвшинд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох нь

4

Г.Номингэрэл, Г.Мягмарсүрэн

БУ-1

Х.Адъяацогт

Нийгмийн сүлжээний хэрэглээний оюутны сурлагын амжилтад үзүүлэх нөлөө

5

Э.Соёлмаа

НББ-4

З.Баттуяа

Буудайн өртөг тооцох арга зүй

6

Б.Хишигжаргал, Э.Отгонгэрэл

САН-3

М.Нэргүй

Инфляцад нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ

7

С.Эрдэнэсувд

ОУХ-2

Док.дэд проф Н.Амаржаргал

Орчуулгад хэл зүйн хувиргалт хийх асуудал

 

Үр дүн: Нийт 7 илтгэл хэлэлцүүлснээс (нийт 60 оноогоор дүгнэсэн)

Тэргүүн байр: Б.Мөнхцогзол Мен-4 ангийн оюутан (48,8 оноо)

Сэдэв: Ажилчдын стрессийн төвшинд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох нь

Дэд байр: Б.Оролмаа, Б.Пүрэвсүрэн СЭЗ-4 ангийн оюутан (45,4 оноо)

Сэдэв:  Банкны цахим үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

Гутгаар байр: Э.Соёлмаа НББ-4 ангийн оюутан (41.6 оноо)

Сэдэв: Буудайн өртөг тооцох арга зүй

 

Илтгэл хэлэлцүүлсэн бүх оюутнуудад батламж, гарын бэлэг гардуулан өглөө. Тэргүүн байр, Дэд байранд орсон 2 оюутан сургуулиа төлөөлж МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн хамтарсан Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.