“Орхон аймгийн сургууль цэцэрлэгүүдэд бичил мод үржүүлэг байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад мод тарих үйл ажиллагааг дэмжих” сургалт зохион байгуулагдаж байна.

МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимээс Орхон аймгийн БОАЖ газар, БШУ газартай хамтарсан сургалт 2022 оны 05 сарын 10-13 өдрүүдэд МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 350 дугаар тогтоол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон Орхон аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд бичил мод үржүүлэг байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад мод тарих үйл ажиллагааг дэмжих сургалт, тарьц суулгац, тариалалт хийх арга зүйг танилцуулах зорилготойгоор МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессорууд явуулж байна