Монгол-Оросын найрамдлын 57 өдрөөр ...

Монгол-Оросын найрамдлын 57 өдрүүдийн хүрээнд Эрдэнэт хот дахь ОХУ-ын консулын газрын ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Кара-Сал Е.В, дэд консул Шалимова О.В, Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нар МУИС-ийн Эрдэнэт сургуулиар зочиллоо.

Зочид төлөөлөгчид оюутны чээж бичиг, зохион бичлэгийн уралдаан болон  Орос соёлын үзэсгэлэнг үзэж сонирхов. Орос хэл сонгон судалж буй I, II , “Орос хэлний орчуулга” хавсарга хөтөлбөрөөр суралцаж буй нягтлан бодох бүртгэлийн IV болон ”Орос хэлний багш” хөтөлбөрийн IV түвшний оюутнууд өөрсдийн сурсан орос дуу, шүлгийг уншиж толилууллаа.