Эрүүл агаар-Эрч хүч явган аялал

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрүүл агаар-Эрч хүч явган аяллыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү аялалд Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн өдөр, эчнээ ангийн нийт  100 гаруй оюутан оролцож сургуулийн өмнөх талбай дээрээс Бүрэн бүстийн зүүн тал Хөх чулуутын ам хэмээх газар луу явганаар алхалт хийж нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Тэмцээнд анги бүрээс 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд Хээрийн цайны амталгаа, Багуудын мэндчилгээ, Буухиа тэмцээн, Уулын оргил булаацалдах тэмцээн, олс таталт гэсэн төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс НББ-4а анги тэргүүн байр, НББ-2 дэд байр, НББ-4б гутгаар байруудыг тус тус эзэллээ.