Найргийн хур-2017 яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн Орхон сургуулийн Номын сан-Мэдээллийн төв 2017 оны 03 сарын 21-нд Найргийн хур-2017 яруу найргийн наадмыг 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн наадамд Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Маргад дээд сургууль, ХАА-н МСҮТ, Орхон МСҮТ, Ерөнхий боловсролын Эрдэм ахлах сургууль, Эрдэнэт цогцолбор, 14-р сургуулийн нийт 24 яруу найрагч оюутан сурагчид сэтгэлийн өчилөө үгээр илэрхийлэн, үзгээр бичин өрсөлдлөө.

Наадмын Тэргүүн байрыг 14-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Билгүүн, Дэд байрыг Эрдэм ахлах сургуулийн 11 д ангийн сурагч Б.Наранцэцэг, Гутгаар байрыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн ҮМ-4 ангийн оюутан Ө.Зоригтбаатар, Тусгай байрыг МУИС-ийн Орхон сургуулийн Санхүү банк-2 ангийн оюутан М.Дэлгэрмаа нар тус тус эзлэн Өргөмжлөл цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Ямагт биднийг учруулдаг

Яруу найраг мандтугай