ОХУ, Япон улсад суралцах боломжтой боллоо

1. МУИС-ийн Эрдэнэт сургууль 2017 оны 11 сарын 30-ны өдөр ОХУ-ын Кемеровогийн Улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ 5 жилийн хугацаатай байгууллаа. Уг хамтын ажиллагааны гэрээний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс 2 сургууль хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллах боллоо. Мөн багш, оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай багш нар судалгааны ажлын чиглэлээр тус сургууль дээр эрдэм шинжилгээний дадлага (научная стажировка) хийх боломж бүрдэж байна.
2. Япон улсын Тояма хотын хүмүүнлэг сувилахуйн сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшилцөлд хүрлээ. Уг зөвшилцлийн дагуу манай ямарч хөтөлбөрөөр суралцаж буй 3-4 түвшний оюутнууд Япон улсад 6-12 сарын хэлний дадлага хийх бөгөөд тус хугацааны байр, хоол, сургалтын зардлыг Японы тал бүрэн хариуцна. Мөн сургуулиа төгсөөд манай оюутнууд сувилахуйн чиглэлээр Япон улсад 2 жил суралцах боломж гарч байна. Энэ тохиолдолд тус сургалтыг дуусгаад 3-5 жил Япон улсад ажиллаж амьдрах эрхтэй болно. Энэ хөтөлбөрт хамрагдах оюутан япон хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ёстой.