Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

“МУИС-ийн Орхон сургууль Элсэлт-2017” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Орхон сургуулийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн 2017-03-24нөөс 2017-03-26ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 


Тус тэмцээний шилдгүүдээр:
Эрэгтэй 
I байр З.Төгөлдөр ахлагчтай “Эрдэм ахлах” 
II байр Б.Рагчаа ахлагчтай “Орос-4” 
 III байр Г.Содбилэг ахлагчтай “Мон-Турк”
Эмэгтэй 
I О.Отгонзаяа ахлагчтай “Наран цогцолбор” 
II байр Х.Марал-Эрдэнэ ахлагчтай “Лаборатори-8”
III Н.Цэрэндолгор ахлагчтай “Эрдэнэт цогцолбор” сургуулийн баг тамирчид шалгарлаа.
Эрэгтэй шилдэг тоглогчоор “Орос-4” сургуулийн Э.Мөнх-Амгалан
Эмэгтэй шилдэг тоглогчоор “Эрдэнэт цогцолбор” сургуулийн Г.Хулан
нар шалгарч
Багийн нийлбэр дүн, шилжин явах цомын эзэн багаар “Наран цогцолбор” сургуулийн баг тамирчид шалгаран шилжин явах цомын эзэд боллоо.
Мөн шилдэг хөгжөөн дэмжигчидтэй багаар “Орос-4” сургуулийн баг тамирчид шалгарлаа. 
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.