Уг уралдаан нь 2 үе шаттай зохион байгуулагдсан ба эхний шатанд 3 аймгийн 58 сурагч эссэ ирүүлснээс уралдааны комисс эссэ бичлэгт тавигдах шалгуурын дагуу дүгнэн шалгаруулж, Орхон болон Сэлэнгэ аймгийн 10 сурагч хоёрдугаар шатанд шалгарсан.
Хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 сарын 3-ны өдөр МУИС-ийн Орхон Сургууль дээр зохион байгуулагдсан ба нэгдүгээр шатнаас шалгарсан 8 сурагч илтгэх чадвараараа өрсөлдлөө.
№ | Овог нэр | Аймаг сум | Эзэлсэн байр |
1 | Ганбаатар Алтанзул | Сэлэнгэ аймаг Баянгол сум | I |
2 | Эрдэнэбат Эрхэмбаатар | Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум | II |
3 | Нямдорж Батзаяа | Орхон аймаг Баян- Өндөр сум Эрдэм ахлах | III |
4 | Мөнхбат Мягмарбаяр | Орхон аймаг Баян- Өндөр сум Эрдэм ахлах | Тусгай байр |
5 | Сугардорж Уртнасан | Орхон аймаг Баян- Өндөр сум Эрдэм ахлах | |
6 | Эрдэнэбилэг Минжинсор | Сэлэнгэ аймаг Орхон сум | Амжилттай оролцсон |
7 | Наранбаяр Мөрөн | Сэлэнгэ аймаг Ерөө сум | |
8 | Нямбаяр Хонгорзул | Сэлэнгэ аймаг Ерөө сум |
Хоёрдугаар шатны оролцогчид МУИС-ийн Орхон Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцан, 2017-2018 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжил хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Мөн түүнчлэн Орхон аймгийн музей болон “Эрдэнэт” үйлдвэрээр зочилж, Эрдэнэт хотоор аялан танилцлаа.