Эрдэнэт ШУТП, аймгийн эрдэмтэдийн зөвлөлөөс эрхлэн МУИС-ийн Орхон сургууль, ОХУ-ын КемУИС-ийн хооронд Телемост-цахим уулзалтыг зохион байгууллаа.
Цахим уулзалтад КемУИС-иас сургалт-хүмүүжил эрхэлсэн проректор Леухова М.Г., хэл шинжлэл, гадаад хэл, мэдээлэл харилцааны сургуулийн захирал Ким Л. Г, орлогч захирал Кондратьева О. М, сургалтын албаны дарга Шульгина Н. В., олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Желонкина Е. С., Эрдэнэт ШУТП, Орхон сургуулийн удирдлага оролцож сургалтын хос хөтөлбөр, багш солилцоо зэрэг хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал бодлоо солилцлоо. Цахим уулзалтад оролцсон, зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн нийт байгууллага хүмүүст талархлаа илэрхийлье.