МУИС-ийн удирдлагууд Орхон аймагт ажиллалаа. Орхон аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал газар хэлсийн дарга, удирдлагуудын бүрэлдэхүүнтэй хүмүүс хүлээн авч Орхон аймаг МУИС хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Орхон аймгийн хувьд “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь тус сургуультай хамтран ажиллах, ЕБС-ийн багш нарыг МУИС-ийн Эрдэнэт сургуулийг түшиглэн мэргэжил дээшлүүлэх, эрдэмийн зэрэг цол ахиулах тал дээр хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар онцоллоо.
Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь аймаг орон нутагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтарсан шинжилгээ судалгааны ажил хийх, төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн энэ арга хэмжээний үеэр МУИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээж, 75 жилийн ойн гарын бэлгийг аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргалд гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, баяр хүргэв.