Сорил-2018 шалгалт явагдана

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд явуулдаг "Сорил-2018" шалгалтыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг шалгалтыг Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулах ба төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ын түвшинг тодорхойлж, зөвлөгөө өгөх, мөн сургуулийн үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой. 

Монгол хэл, математик, Англи хэл гэсэн 3 хичээлээр сорил шалгалтыг 2018 оны 1-р сарын 24-26-ны өдрүүдэд авна. 

Аймаг тус бүрээс 1-3 байрыг эзлүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна