ОРХОН АЙМГИЙН ЕБС-ИЙН БАГШ НАР АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн ЗДТГазар, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн БСУГазар хамтран гадаад хэлний бус мэргэжлийн багш нар оролцсон Англи хэлний анхан шатны сургалт 2017 оны 12 дугаар сарын 4 нөөс 2018 оны 1 дүгээр сар 15-ны хооронд зохион байгуулагдаж, англи хэлний анхан шатны  64 цагийн хичээлийг  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Англи-Монгол хэлний тэнхимийн багш С.Дэлгэрхишиг, Д. Тананцэцэг, Г.Цэрэндолгор нар заалаа.

Энэхүү сургалтанд Орхон аймгийн СӨБ болон ЕБС-ийн 23 багш хамрагдан амжилттай суралцаж дүүргэлээ.