“СУДЛААЧ - БАГШ, АЖИЛТАН” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн ЗДТГазар, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн БСУГазар хамтран “СУДЛААЧ - БАГШ, АЖИЛТАН” сэдэвт сургалт, семинарыг 2018 оны 01 сарын 9 өдрөөс 12 өдөр дуустал 4 өдрийн турш амжилттай зохион явуулсан бөгөөд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэмтэн, судлаачид лекц, семинарыг удирдан явууллаа. Үүнд:

Уншигдсан лекцийн сэдэв: 

Н.Амаржаргал доктор, (Ph.D),  дэд профессор Боловсролын судалгааны аргазүй.   

Хүүхдийн хөгжил төлөвшилд үзүүлэх амьдрах орчны нөлөө, багшийн үүрэг

Б. Даваасүрэн доктор (Ph.D), дэд профессор Cудалгааны ерөнхий аргазүй

Л.Золжаргал доктор (Ph.D) Боловсролын уламжлал, шинэчлэл.   Японы боловсрол (бага, дунд, ахлах сургуулийн жишээн дээр )

О.Нандин-Эрдэнэ доктор (Ph.D) Илтгэл бичих аргазүй

Семинарын сэдэв:               Ц. Орхон магистр,  Судалгаа хийх  арга зүй

Д. Сүглэгмаа магистр,  Илтгэл, өгүүллийн бүтэц, илтгэх ур чадвар

Б.Уламбаяр магистр, Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн  тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Г. Эрдэнэзул магистр, Боловсрол судлалын судалгааны аргууд.

Тус сургалт, семинарт Орхон аймгийн СӨБ, ЕБС, МСҮТ, НТБТөв болон орон нутаг дахь Их дээд сургуулиудын  ахлах сургуулийн нийт 210  багш нар оролцон тус лекц, семинарын үр дүн болон цаашид хамтран хийх сургалт, семинарын сэдэв бусад ажлуудын талаар хэлэлцүүлэг хийлээ.