2017-2018 оны хичээлийн жилийн II улирлын хичээл эхэллээ

2017-2018 оны хичээлийн жилийн II улирал 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхэллээ. Энэ улиралд Англи хэлний багш, Орос хэлний багш, Монгол хэл-Уран зохиолын багш, Хятад хэлний орчуулагч, Нягтлан бодох бүртгэл, Менежмент, Маркетинг, Санхүү, банк, Даатгал, Ерөнхий суурь хөтөлбөрөөр болон Нягтлан бодох бүртгэлийн эчнээ нийт 439 оюутан суралцаж байна.