Номын санч Г.Эрдэнэбилэг төрийн дээд Алтангадас одонгоор шагнууллаа

Тус сургуулийн номын санч Г.Эрдэнэбилэг нь Эрдэнэт хотын анхдагчдын нэг бөгөөд 1978 оноос өдгөөг хүртэл боловсрол, соёлын салбарт тасралтгүй 40 жил ажилласан, манай хамт олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн ахмад ажилтан билээ. Энэхүү нөр их хөдөлмөр, зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж, сар шинийн босгон дээр төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдсан явдалд баяр хүргэж, цаашдын ажилд үйлсэд амжилт, амьдралд нь азжаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!. 

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн хамт олон