МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сар шинийн золголт боллоо

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Шинийн 4-ний билэгт сайн өдрийн морин цагт МУИС-ийн Эрдэнэт сургуулийн  сар шинийн золголт болж, хамт олон, ахмадуудынхаа амар мэндийг эрж хүндэтгэн золголоо.

Золголтыг захирал Т.Энх-Амгалан нээж, өнгөрөн одож буй жил МУИС-ийн Эрдэнэт сургууль болоод улс орны санхүү эдийн засгийн хувьд үр өгөөжтэй сайн жил байсныг онцлон тэмдэглэж, багш ажилчид, ахмад буурлууддаа гарч буй нохой жилдээ өмнөх амжилтаа бататган үр бүтээлтэй ажиллахыг билэгдэн ерөөлөө. 

Энэхүү золголтын үеэр Сургалт, оюутны албанаас Дөрвөн бэрх тэмцээнийг зохион байгуулж, нийт багш, ажилчид “Адуучин”, “Тэмээчин”, “Хоньчин”, “Ямаачин” багуудад хуваагдан Монгол ардын уламжлалт тоглоом наадгай, ёс заншил, танин мэдэхүйн мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.