Эрдэмтдийн индэр цуврал #1 "Хэл шинжлэлийн өнөөгийн чиг хандлага"

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны албанаас зохион байгуулж буй эрдэмтэн багш нарын Speaker Series цуврал лекцийн эхний зочин багшаар Доктор, дэд профессор Б.Даваасүрэн багш уригдан оролцож, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр "Хэл шинжлэлийн өнөөгийн чиг хандлага" гэсэн сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд Хэлний салбарын багш нар болон Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш нар хамрагдав. Лектор "Өнөөгийн хэл шинжлэлийн чиг хандлага бол ХҮН төвтэй БИОЛОГИ суурьтай олон салбар хоорондын шинжтэй байна" хэмээн онцлон дурьдаад түүхэн сонирхолтой баримт жишээгээр баяжуулсан сонирхолтой лекц-ярилцлагыг удирдан явууллаа.

Эрдэмтэн багш нартаа өөрийнхөө эрдэм судлалын ажил, хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцаж оролцсон Даваасүрэн багшдаа цаашдынх нь ажилд амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Лекцийг үзэхийг хүсвэл Энд дарна уу