Илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа

Орхон аймгийн “БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон “Судлаач багш, ажилтан” сэдэвт сургалт семинарын 2-р хэсэгт  ”Боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Орхон аймгийн СӨБ, ЕБС болон МСҮТ-ийн багш нар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.  Тус илтгэлийн хэлэлцүүлэг нь Аман болон Ханан гэсэн 2 хэлбэрээр явагдсан бөгөөд багш нар өнөөгийн боловсролын системд тулгамдаж буй асуудал, заах арга зүйн онол, судалгаа, туршилтын олон арга хэлбэрийг өөрсдийн илтгэлдээ тусган хэлэлцүүллээ. 

АМАН илтгэлийн төрөлд:

 14-р сургуулийн багш Ц.Чимэддулам "Хүүхдийн төлөвшилд үзүүлэх монгол тоглоомын нөлөө" сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН байр, 17-р цэцэрлэгийн багш Жи.Болормаа, Х.Эрдэнэбилэг "Багш-гэр бүлийн хамтын ажиллагаа нь хүүхдийг төлөвшүүлэх боломж" сэдэвт илтгэлээр ДЭД байр, 4-р сургуулийн багш Б.Энхтунгалаг, А.Наранцэцэг, Л.Ганчимэг нарын “Тайлбартай дасгалын уламжлал ба шинэчлэл” сэдэвт илтгэлээр, 5-р сургуулийн багш Т.Бүрэнжаргал, Д.Гантуул, М.Болор нарын “Явцын үнэлгээг бодитой үнэлэх арга зам” сэдэвт илтгэлээр ГУТГААР байр тус тус эзэлсэн бол Х.Энхсайхан, Ч.Одонтуяа нар "Баг-хамтын үйл ажиллагаа багш хөгжих боломж" сэдвээр, 7-р сургуулийн багш Д.Бямбасүрэн, Т.Туяа нар "Цахим хэрэглэгдэхүүнээр сургалтын үр дүнг сайжруулах арга зүй" сэдэвт илтгэлээр  ТУСГАЙ байр эзэлсэн байна

ХАНАН илтгэлийн төрөлд:

4-р сургуулийн багш Д.Цэвэгмид, Ш.Уламбаяр нар “Гар утасны хэрэглээ”сэдвээр ТЭРГҮҮН байр, 10-р цэцэрлэгийн багш Н.Гэрэлмаа “Чулуун тоглоомоор 5 настай хүүхдийн математик төсөөлөл хөгжүүлэх нь”сэдэвт илтгэлээр ДЭД байр, 4-р сургуулийн багш Б.Энхтунгалаг, А. Наранцэцэг, Л.Ганчимэг нарын “Тулгуур дохионы арга ба шинэчлэл” сэдэвт илтгэлээр ГУТГААР байр эзэлсэн бол 18-р сургуулийн багш Л.Золжавхлан, Э.Уугантуяа нарын “Зөв дадал, хэвшил” сэдэвт илтгэлээр ТУСГАЙ байр эзэлсэн байна.

Уралдаанд идэвхтэй оролцож багш нар амжилт гаргасан багш нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.