Манлайлал боловсролын үндэсний төвтэй хамтарч сургалтууд зохион байгууллаа

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Сургалт, Оюутны алба Манлайлал боловсролын үндэсний төв хамтран оюутан, сурагчдад чиглэсэн сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд оюутнуудад "Хувь хүний хөгжил манлайлах болон илтгэх ур чадвар", Орхон аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Алсын хараатай сонголт" сэдвүүдээр тус төвийн лектор багш нар лекц уншлаа.