ХОТАРҮ япон хэлний ярианы клуб нээлтээ хийлээ

2018 оны 03 сарын 06 өдөр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн дэргэд Япон хэл, соёлыг танилцуулах ХОТАРҮ япон хэлний ярианы клуб нээлтээ хийлээ. Тус клуб нь Орхон аймгийн оюутан залууст япон улсын соёл, япон хэлийг таниулах, япон зочин багштай ярилцлага гэх мэт олон арга хэмжээг хөтөлбөртөө тусгажээ. Клубын тэргүүнээр БУ 1 түвшний оюутан Б.Булгантамир, зөвлөх багшаар доктор Л.Золжаргал тус тус ажилладаг.