Эрдэмтдийн индэр цуврал #2 "Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй, олон улсад тавигддаг шаардлага"

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны албанаас зохион байгуулж буй эрдэмтэн багш нарын Speaker Series цуврал лекцийн хоёр дахь зочин багшаар Доктор, дэд профессор Н.Амаржаргал багш уригдан оролцож, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй, олон улсад тавигддаг шаардлага" гэсэн сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд Хэлний болон Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш нар, мөн аймгийн ЕБС-ийн багш нар хамрагдав. Лектор илтгэлдээ олон улсын түвшинд эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн нийтлэгдэж байгаа талаар сонирхолтой тоон мэдээллүүдийг өгснөөс гадна манай улсын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлуудын нийтлэгдсэн байдал, эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд анхаарах зүйлс, шаардлага, өгүүллийн бүтэц, стандарт гэх зэрэг эрдэм шинжилгээний ажил хийж, түүнийг нийтлүүлэх арга зүйг бүх талаас нь тодорхойлж өгсөн, цаг үеэ олсон сэдвийг хөндөн ярьсан нь ач холбогдолтой лекц байлаа.

Лекцтэй танилцах бол ЭНД дарна уу!