KPI (Key Performance Indicator)-ийн удирдлага сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

МУИС-ийн Эрдэнэт сургууль, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтарч Онлайн сургалтыг Орхон аймагт анх удаа зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь KPI (Key Performance Indicator)-ийн удирдлага сэдвээр явагдсан бөгөөд сургалтыг Япон улсын иргэн Кавагүчи Шиничиро удирдан явууллаа. Багш Кавагүчи Шиничиро нь Япон улсын хүний нөөцийн салбарт нилээд туршлага хуримтлуулсан нэгэн бөгөөд хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, хэрхэн удирдах, ажилтнуудын ажлыг үнэлэж дүгнэх, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой зохион байгуулах талаар бизнесийн удирдлага чиглэлийн багш нар болон жижиг дунд аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын удирдлагад зөвлөмж болохуйц сонирхолтой сэдвээр лекц уншлаа.

Энэ удаагийн сургалт нь МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Цахим боловсролын төвд онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа.

Дараагийн сургалт 03-р сарын 30-нд "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" сэдвээр үргэлжлэх бөгөөд энэхүү семинарт суух хүсэлтэй хүмүүс бүртгүүлнэ үү. Утас:70350901, 99365624