Эрдэмтдийн индэр цуврал #3 Зочин: Доктор, Ахлах багш О.Нандин-Эрдэнэ "өнгө заасан нэрийг сэтгэц, хэлшинжлэлийн үүднээс тайлбарлах нь"

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны албанаас зохион байгуулж буй эрдэмтэн багш нарын Speaker Series цуврал лекцүүд 2018 оны 02 дугаар сараас эхлэн хүргэж эхлээд байгаа билээ. Энэ удаагийн зочин багшаар Англи Монгол хэлний тэнхимийн Ахлах багш О.Нандин-Эрдэнэ "өнгө заасан нэрийг сэтгэц, хэлшинжлэлийн үүднээс тайлбарлах нь" сэдвээр илтгэл тавина.