Найргийн хур-2018 наадам зохион байгуулагдлаа

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Номын сан-Мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион зохион байгуулдаг “Найргийн хур-2018” наадам дэлхийн яруу найргийн өдөр буюу 3 дугаар сарын 21-нд МУИС-ийн Эрдэнэт сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг наадамд урилгаар МУ-ын гавъяат багш Хүүхдийн зохиолч Д.Мандахсан, МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, Утга зохиолын төлөө болон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Дашдондов, МЗЭ-ийн шагналт Б.Баясгалан, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Мөнхнаран, Болор цом-2018 наадмын дэд байрын шагналт яруу найрагч Х.Нямхишиг нар хүрэлцэн ирж наадмыг шүүн явууллаа. Мөн уг наадмыг сонирхохоор Өвөр Монголын яруу найрагч С.Мөнхгэрэл, МЗЭ-ийн шагналт, Болор цомын тусгай байрын шагналт Дү.Отгонбаяр, МЗЭ-ийн гишүүн сэтгүүлч, яруу найрагч Д.Цэнд-Аюуш, Цагаан-Уул улсын яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт Сосорбарам, Яруу найрагч, сэтгүүлч Бадамхүү нар хүрэлцэн ирсэн байв.

Нийт 42 яруу найрагч оролцохоор бүтээлээ ирүүлснээс 37 яруу найрагч уг наадамд уран бүтээл, шүлэг яруу найргийн дээжээсээ уншиж, өрсөлдсөнөөс Тэргүүн байрыг ЕБ-ын 4-р сургуулийн 11б ангийн сурагч А.Сувд-Эрдэнэ, Дэд байрыг 12б ангийн сурагч Б.Наранцэцэг, Гутгаар байрыг 10а ангийн сурагч Ууганзаяа, Тусгай байрыг 10а ангийн сурагч Гарамханд, 11б ангийн сурагч Э.Билэгжаргал нар тус тус эзэллээ.