ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Орон нутгийн хөгжилд-нийгэм хүмүүнлэгийн салбарын судлаачдын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг зохион байгуулсан ба уг хуралд дотоодын болон АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг орны дээд сургуулиудын, нийт 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож өөрсдийн эрдэм судлалын ажлуудаа танилцууллаа.

Энэхүү хурал нь Нэгдсэн хуралдаанаас гадна Хэл соёл, Боловсрол судлал, Эдийн засаг, Бизнесийн удирдлага гэсэн 4 чиглэлээр явагдаж, нийт 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл хэлэлцүүлж, амжилттай өндөрлөлөө. Уг арга хэмжээг МУИС-ийн Эрдэнэт сургууль зохион байгуулсан ба дэмжигчээр Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Монгол Улсын Их Сургууль, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Орхон салбар, Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн парк зэрэг байгууллагууд хамтран оролцов.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ цаашдын ажил хөдөлмөр, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захиргаа

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм Шинжилгээ Инноваци Хамтын Ажиллагааны Алба