SS#3 О.Нандин-Эрдэнэ "Өнгө заасан нэрийг сэтгэц хэлшинжлэлийн үүднээс судлах нь"

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны албанаас зохион байгуулж буй эрдэмтэн багш нарын Speaker Series цуврал лекцийн гурав дахь зочин багшаар Доктор, Ахлах багш О.Нандин-Эрдэнэ багш уригдан оролцож, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "Өнгө заасан нэрийг сэтгэц хэлшинжлэлийн үүднээс судлах нь" гэсэн сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд Хэлний болон Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш нар, мөн аймгийн ЕБС-ийн багш нар хамрагдав. Лектор илтгэлдээ Монгол хэлний өнгө заасан нэрийг Англи хэлтэй харьцуулан судалсан судалгааны үр дүнг танилцуулсан ба өнгө заасан нэрийн хүний сэтэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар шинжлэх ухаанчаар тайлбар дүгнэлтүүдийг хийсэн сонирхолтой сэдэв байв.

Лекцийг PDF хэлбэрээр ҮЗЭХ