МУИС-ийн Эрдэнэт сургууль гамшиг ослын үед ажиллах сургуулилтыг хийлээ

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш, ажилчид, оюутнууд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг албан байгууллага дээрээ хийлээ. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг ажиллах журам зааврын дагуу хийж сургуулийн байранд байсан 93 хүн гадагш гарч гамшиг ослын үеийн бэлэн байдалд жагслаа.